2008-11-02
ХҮН Ч БАС АМЬТАН
02:29 |
Posted by
CHULUUDAI
Хүн амьтан хоёр ижилдэн дасаж, зэрэгцэн оршдог.
Манай улс газар нутаг ихтэй дээрээ ан амьтан, ургамал, ус мөрөн, байгалийн арвин их нөөцтэй гэдэг. Сүүлийн жилүүдэд энэ байдалд хүний өөрийн бэртэгчингүүд ихээр дайсагнах боллоо. Сонсоод л, хараад л, мэдээд л байгаа хэрнээ яаж ч чадахгүй байгаадаа хий л бухимдах юм. Төрийн байгууллага нь мэдэхгүй, чадахгүй дээ ийм сул дорой байгаа юм уу, мэдсэн ч хийсэн болоод жанхуу хутгаад байгаа юм уу, тэдний ажилд хамгийн муу үнэлгээ өгч байна. Байгаль орчны зарим ажлыг нутгийн иргэд, иргэний байгууллагуудад төсөл хэлбэрээр хариуцуулж болмоор ч юм шиг.
Манайхан чинь ан хийхдээ хөөрхөн төлбөр төлдөг байх юм. Тэр тусмаа ан амьтдыг гадаад руу худалдах, гадаадын анчдaaр агнуулах шийдвэр хүртэл байна. Тэр гадаад анчид нь www.sci-gg.com/shows уралдаад байгаа юм уу, гайхуулаад байгаа юм уу бүү мэд.
Хэсэг Франц нөхдүүд тул барих тухай баримтат кино хийсэн байсан. http://www.kiwicollection.com/around_world_detail/ITEM=39/ Ирэх мөрөөрөө ирээд буцахгүй бас хэнийгээ хааш нь дуудаад байна даа.
Том гээд байгаа дарга нар нь хүртэл анд мордож, хиймороо ч сэргээдэг юм уу, хуйвалдаанаа ч зохиодог юм уу том том жип хөлөглөөд давхилдаад байна. Бүр нисдэг тэрэг, байлдааны зориулалттай машин хүртэл ашиглана. Муу эр дайнд хөөрнө гэгчээр цус үзэж, цөс нь хөөрч давхилдаж байгаад гай газар дороос гахай модон дотроос гэгч болж золгүй ч юм уу, зохион байгуулалттай юм уу явдлууд тохиолдоно. Олны мэдэх хоёр жишээ нь: МИ8 нисдэг тэрэг унасан, Улаанбаатар төмөр замын дарга В.Магдей угаартсан хэрэгүүд байна.
Саар явдлын хажуугаар сайн үйлстэнгүүд, сайхан сэтгэлтэнгүүд өрсөн байна. Хэдэн вебийн жагсаалтыг нэрлье.
www.dornod.mn/bora/index.php - Дорнод аймгийн байгаль орчны алба
www.arigsor.mn - Эко лавлах
www.mne.mn - Монгол Улсын Байгаль Орчны Яам
www.owc.org.mn/macne - Монголын байгаль орчныг хамгаалах холбоо
www.bimongol.mn/index.php?pageID=11&msg=one&obj_id=97 - Аргал, угалзын тухай нийтлэл
www.erdenebayar9999.blog.mn/index.m?pg=2 - Бөхөнгийн тухай нийтлэл
www.econet.mn - Монгол Улсын эко бүс, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай
www.miniih.com/eco/index_mn.m - Эко Монгол
www.mnsos.org/index.php?option=com_frontpage&Itemid=1 - Гамшигийн эсрэг үндэсний төв
Энд дурдаж чадаагүй олон сайхан үйл ажиллагаа, байгууллагууд бий. Үүнд та бид ч хувь нэмрээ оруулах цаг ирэх байх. Монгол орон минь онгон зэрлэг тал нутгаараа өнө мөнхөд орших болтугай.

Subscribe to:
Post Comments (Atom)
Blog Archive
About Me
- CHULUUDAI
- Үг хэл чинь ариун бол Үзэл бодол чинь ариун Үзэл бодол чинь ариун бол Үндэс угсаа чинь ариун c_chuluudai@yahoo.com
0 comments:
Post a Comment