2008-12-12

ХҮН ХУДАЛДАХ ГЭМТ ХЭРЭГ

Хүн худалдах гэмт хэрэг (ХХГХ) гэж юу вэ?

Хүн худалдах гэмт хэрэг гэдэг нь бэлгийн болон эдийн засгийн хувьд мөлжих зорилгоор хүнийг хууль бусаар худалдахыг хэлнэ. ХХГХ-ын хохирогчид нь ихэвчлэн хүчинд автаж, заналхийлэлд өртсөн байдаг. Хохирогчид нь худалдахыг хэзээ ч зөвшөөрч байгаагүй бөгөөд мэхлэгдэж, хуурамч зард залилуулсан эсвэл хүчинд автсан байдаг.
Монголын охид, бүсгүйчүүд ч бас өндөр цалин, гадаадад сурах боломж амласан хуурамч зард итгэн, хүчээр биеэ үнэлэн хохирогч болох эрсдэлд байна.
Хохирогч нь нийгмнийн бүхий л давхаргын, гарал үүсэл, үндэс угсаа, амьжаргааны түвшин ялгаагүй залуус байдаг бөгөөд тэд ихэвчлэн санхүүгийн илүү боломж хайсан, гадаадад сурах, ажиллах сонирхолтой байдаг. Гэмт этгээдүүд нь энэхүү итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг нь ашиглан тэднийг худалддаг. Хохирогч нь зөвхөн эмэгтэйчүүд байдаггүй. Эрэгтэйчүүд ч мөн хүнд хөдөлмөр эрхлүүлэх, албадан ажиллуулах зорилгоор худалдаалагддаг.
Хохирогчид хэзээ ч бодож, төсөөлж байгаагүй аймшигтай нөхцөлд ордог бөгөөд хүчирхийлэл, сүрдүүлгийн дор өөрийн бүх эрх мэдлээ алдаж, хүсээгүй ажлаа албан хүчээр хийдэг.
Хохирогчидийг эх орноос нь авч явахдаа үзүүлсэн санхүүгийн дэмжлэгээ (зардал, паспорт, хоол зэрэг) төлөх зохиомол өрөнд унагах бөгөөд тэр өр нь хүүгийн хүүнд бодогдон өсдөг ба амьжиргааны зардал ч түүн дээр нь нэмэгддэг. Ихэвчлэн паспортыг нь барьцаалж хаашаа ч гарах гарцгүй болгодог.
Хүний наймааг орчин үеийн боолчлол гэх бөгөөд хүний эрхийг хамгийн бүдүүлгээр зөрчиж буй хэрэг юм.

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч нарт нөхөн төлбөр төлөхөөр болсон байна.
Хэрэв та ямар нэгэн хэлбэрээр хохирогч болвол тухайн улс дахь Монгол улсын дипломат консулын газар болон хүний эрхийг хамгаалах байгууллагад хандах хэрэгтэй юм.

Доорхи вэб хаягууд ч танд тус болно гэдэгт итгэж байна.
http://www.mn-nhrc.org/ - Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс
http://www.chrd.org.mn/ - Хүний эрх хөгжил төв ТББ
http://stoptrafficking.mn/ - Хүйсийн тэгш эрхийн төв ТББ

About Me

My Photo
CHULUUDAI
Үг хэл чинь ариун бол Үзэл бодол чинь ариун Үзэл бодол чинь ариун бол Үндэс угсаа чинь ариун c_chuluudai@yahoo.com
View my complete profile

Яг одоо


Холбоос


Эх орончдын дуудлага:

  • Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү сандартугай

ТӨРИЙН ДАЛБАА

Би Монгол хүн:


Хүссэнээ бичээрэй

Дуулцгаая

Нэгдэцгээе:

Хаанаас ч хамтдаа