2008-10-25

ТО ВАНГИЙН СУРГААЛЬ

Сургаалийг өөрийн ойлгосноор буулгав.

Ногоо нялх боловч
Тэнгэрийн хураар тэжээвэл удалгүй өсөх
Хүн бага боловч
Сургааль үгээр тордвол оюун ухаан тэлэх

Шувуу ч бол далавчны хүчинд
Хүн ч бол явдлынхаа хүчинд

Өөрийн сүүдрээс зугтаж үл болох
Үйлдсэн үйлийг үгүйсгэж үл болох

Огторгуйд нар салхи үүл элдвээр эргэнэ
Орчлонд жаргал зовлон сайн муу элдвийг үзнэ

Итгэл сэтгэлгүй бол
Янаг амраг ч урвана
Энэрэх сэтгэлгүй бол
Эвтэй ч салан одно

Итгэлтэй хүн уурлавч чамайг үл орхино
Зальхай хүн инээвч үгийг хуурмаг сонсоно

Хичээлтэй хүнийг үл зандарваас эрдэм сурах
Хичээлгүй хүнийг зодвоос бахиран муу санах

Ан авын сайн нохойг хоймортоо хэвтүүлэн
Ариун хуваргуудыг үүдэндээ суулган
Ард иргэдээ нүцгэлэн зарагч
Ааш муу, уурт ноён
Хулгайч нартай хуйвалдан зөвшөлцөөд
Хумсалж олныг хуваан аваад
Худал засагаар мэтгэн зүтгэж
Хулмалзан суугч ноён
Эцэг эхийнхээ хайрласан өмчийг бараад
Энд тэнд дэмий тэнэж хэсээд
Эвсэж гуйвч үг эс ойлгогч
Алмайрсан дорой ард
Айж ичихийг үл тоон
Ажилгүй шалигт дурлан
Аливаа самуун садар явдалтай
Авашгүй муу охин

0 comments:

Post a Comment

About Me

My Photo
CHULUUDAI
Үг хэл чинь ариун бол Үзэл бодол чинь ариун Үзэл бодол чинь ариун бол Үндэс угсаа чинь ариун c_chuluudai@yahoo.com
View my complete profile

Яг одоо


Холбоос


Эх орончдын дуудлага:

  • Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү сандартугай

ТӨРИЙН ДАЛБАА

Би Монгол хүн:


Хүссэнээ бичээрэй

Дуулцгаая

Нэгдэцгээе:

Хаанаас ч хамтдаа