2008-06-11

ЭРЭВГЭР ДЭРЭВГЭР

Дорнод аймгийн нутгаар "ЭРЭВГЭР ДЭРЭВГЭР" хэмээх хүн орхоодойноос дутахгүй ид шидтэй эмийн ургамал бий. Учир мэдэх хуучны хүмүүс "АЛТАН ЦӨГЦ" гэдэг юм, олон өвчинд уудаг эддээ гэх юм билээ. Уг эмийн ургамалын үндсийг нь л эмчилгээнд ашигладаг. Сүүлийн жилүүдэд Хятад Улсын иргэд их хэмжээгээр түүх болов. За бүр зохион байгуулалтанд орчихсон, майхан сууцтай Монгол иргэдтэй хамсан түүж байна даа. Нутгийн иргэдийг дайчилж 1кг хатаасан үндсийг 700-1000 төгрөгөөр авч байна. Одоо Сүмбэр, Халхгол сумдын нутгаар энэ ургамал дахин сэргэхгүйгээр устгагдсан. Бусад сумдаар мэр сэр байдаг боловч, хэмжээний хувьд давжаа байгаа юм. Эрүүл сэтгэлгээгээр бодвол эмийн ургамал нь улсын данстай, хариуцах эзэнтэй баймаар. Ашиглаж чаддаггүй юмаа гэхэд, авран хамгаалж болмоор юм. Энэ Монголын минь эзэнгүй хоцорсон баялаг минь хөөрхий.
2008-05-12

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ

Аливаа Улс орон өөрсдийн бахархал, илэрхийлэл болсон Төрийн Дуулалтай байдаг.

Манай Улсын Төрийн Дуулалыг анх 1924 онд зохиосон юм. Цаг үеийн байдлыг дагаж, үндсэн аялгууг хэвээр хадгалан, харин үгийг хэд хэдэн удаа шинэчилсэн байна. Эндээс үзэл бодлын шуурга ямархуу хүчтэй болох нь илэрхийлэгдэнэ. Нэгэн аялгуунд шигтгэж өгсөн ТУСГААР ТОГТНОЛ, ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ-ыг илэрхийлсэн Төрийн Дуулал маань дараахь онуудад хамаарагдана. Эхнийх нь 1924-1950 он, хоёрдох нь 1950-1962 он, гуравдахь нь 1961-1991 он, 1991-2006 он, өнөөг хүртэл албан ёсоор дуулагдаж байна. 2006 оны 7-р сарын 11-нээс Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан ЭЗЭН ЧИНГИС ХААН-ыг магтан өөрчилсөн юм.

Одоогийн Төрийн Дуулал

Дархан манай тусгаар улс

Даяар Монголын ариун голомт

Далай их дээдсийн гэгээн үйлс

Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай

Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж

Хатан зориг, бүхий л чадлаараа

Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж

Өргөн түмний минь заяа түшиж

Үндэс язгуур, хэл соёлоо

Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд

Эрх чөлөө жаргалыг эдлэв

Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур

Жавхлант манай орон мандтугай


1991-2006 он

Дархан манай хувьсгалт улс

Даяар монголын ариун голомт

Дайсны хөлд хэзээ ч орохгүй

Дандаа энхжин үүрд мөнxжинө

Хамаг дэлхийн шударга улстай

Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж

Хатан зориг бүхий чадлаараа

Хайрт Монгол орноо мандуулъя

Зоригт Монголын золтой ардууд

Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв

Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур

Жавхлант манай орон мандтугай

Хамаг дэлхийн шударга улстай

Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж

Хатан зориг бүхий чадлаараа

Хайрт Монгол орноо мандуулъя


1961-1991 он

Урьдын бэрх дарлалыг устгаж

Ардын эрх жаргалыг тогтоож

Бүх нийтийн зоригийг илтгэсэн

Бүгд Найрамдах Улсаа байгуулсан

Сайхан Монголын цэлгэр орон

Саруул хөгжлийн дэлгэр гүрэн

Үеийн үед энхжин бадартугай

Үүрдийн үүрд батжин мандтугай

Ачит нам алсыг гийгүүлж

Хүчит түмэн улсыг хөгжүүлж

Бууршгүй зүтгэл дүүрэн хөвчилсөн

Цуцашгүй тэмцэл түүхийг товчилсон

Сайхан Монголын цэлгэр орон

Саруул хөгжлийн дэлгэр гүрэн

Үеийн үед энхжин бадартугай

Үүрдийн үүрд батжин мандтугай

Зөвлөлт оронтой заяа холбож

Дэвшилт олонтой санаа нийлж

Хандах зүгийг бахтай барьсан

Мандах коммунизмыг цогтой зорьсон

Сайхан Монголын цэлгэр орон

Саруул хөгжлийн дэлгэр гүрэн

Үеийн үед энхжин бадартугай

Үүрдийн үүрд батжин мандтугай

2008-04-05

АНХНЫ АЛХАМ

Бидний хэсэг залуус уулзах болгондоо нэг л сэдвийг чадлынхаа хэрээр хөгжүүлж явна. Явна гэдгийн уг учир нь хаана явна, хэнтэй уулзана үүнийг эс тоож , "ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭ", "ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ"-ээр амьсгалж байгаад оршино. Өөр хоорондоо үзэл бодлоо хуваалцаж, яван явсаар нэгэн улсын иргэн, нэгэн үндэстний гал голомтыг залган үлдэж буй залуустаа хандаж, энэхүү " АРИУН ГОЛОМТ " блогыг ажиллуулж байна. Анхны алхам гэсний учир юу гэвээс улс орноо хөгжүүлэхэд гагцхүү эх оронч, үндэсний сэтгэлгээ хамгаас илүү, нөлөөлөх болно. Иймээс нийт Монголчууддаа арунаас ариун сэтгэлгээ үндэсний үзлээ хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалан дуудаж байна.

About Me

My Photo
CHULUUDAI
Үг хэл чинь ариун бол Үзэл бодол чинь ариун Үзэл бодол чинь ариун бол Үндэс угсаа чинь ариун c_chuluudai@yahoo.com
View my complete profile

Яг одоо


Холбоос


Эх орончдын дуудлага:

  • Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү сандартугай

ТӨРИЙН ДАЛБАА

Би Монгол хүн:


Хүссэнээ бичээрэй

Дуулцгаая

Нэгдэцгээе:

Хаанаас ч хамтдаа