2008-10-30

ХҮНИЙ ХҮН ХҮРЭН БӨӨРТЭЙ

Нэгэн анд минь надад илгээв.

Харийн хүн харахаараа хөл алдан гүйлдэцгээж
Халтар эрээн ногооноос алалцах шахан зулгаацгааж
Хүний өөрийн гэлтгүй хувиа бодон задгайрцгааж
Хөнжил хонгил гололгүй хормой суллан завхайрцгааж

Эсгий тоонот гэрээ ядуугийн туйл шиг сэтгэж
Энэ заяагдсан биеэ ямаан адсаг шиг дэвсэж
Эх орон нэгтнээ харийн даяанчид худалдаж
Эцэс төгсгөлгүй шуналаар хүний цусанд дурлаж байна

Хар, шар, цагаан, хүний өөрийн гэлтгүй
Ховдог шунаг сэтгэлтнийг хүний тооноос хасахсан
Хойч үеээ бодож эх орноо хайрлаасай
Халх Монгол нутагт минь ариун явдал дэлгэрээсэй
2008-10-25

ТӨРИЙН ДАЛБАА МИНЬ МӨН ҮҮ

Гадаад улсад Монгол Улсын далбааг мэддэг хүн байна уу?

Монгол улсын төрийн далбааМонгол улсын маань төрийн далбаа ийм л байдагсан. Бид ч яахав мэддэг юм байж. Гэтэл цаана чинь дэлхийн хүмүүс хэр мэддэг бол. Өөрийн улсын хил хязгаар, нэр, төрийн билэгдэл, тусгаар тогтнолоо хэрхэн зарлан тунхаглаж, сурталчилгаа явуулдаг юм бүү мэд. Гадаад хэргийн яам, гадаад оронд суугаа элчингүүд консулынхан л үүнийг хамгаас илүү хийж байх улс шиг санагдах юм. Саяхан хятадын ямар ч билээ нэг банкны вэб хуудсанд манай орны газрын зургыг өөрийн улсын хил дотор оруулаад барахгүй бусад хот гэдэг жагсаалтанд бичсэн байсныг сайн санаж байна. Иймэрхүү санаатай санамсаргүй нь мэдэгдэхгүй тохиолдлуудад манай улсын засгийн газар болон холбогдох байгууллагууд нь ямар нэгэн арга хэмжээ авдаг л байх гэж найдаж сууна. Дор байгаа төрийн далбааг хэдэн оны хооронд ашиглаж байсныг сайн мэдэхгүй байна. www.google.mn-ээр хайлт хийж байхад энэхүү хуучин төрийн далбаа гадны ямар нэгэн вэб хуудсанд цохиж явах юм. Монголчууд минь төрийнхөө далбааг дээдэлж, дэлхий ертөнцөд таниулцгаая. Энэхүү үйлсэд бид бүгдээрээ л хувь нэмрээ оруулах хэрэгтэй байх. Ганцхан төрийн хийх ажил хэмээн хойш суухаас зайлсхийцгээе. ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ.

ТО ВАНГИЙН СУРГААЛЬ

Сургаалийг өөрийн ойлгосноор буулгав.

Ногоо нялх боловч
Тэнгэрийн хураар тэжээвэл удалгүй өсөх
Хүн бага боловч
Сургааль үгээр тордвол оюун ухаан тэлэх

Шувуу ч бол далавчны хүчинд
Хүн ч бол явдлынхаа хүчинд

Өөрийн сүүдрээс зугтаж үл болох
Үйлдсэн үйлийг үгүйсгэж үл болох

Огторгуйд нар салхи үүл элдвээр эргэнэ
Орчлонд жаргал зовлон сайн муу элдвийг үзнэ

Итгэл сэтгэлгүй бол
Янаг амраг ч урвана
Энэрэх сэтгэлгүй бол
Эвтэй ч салан одно

Итгэлтэй хүн уурлавч чамайг үл орхино
Зальхай хүн инээвч үгийг хуурмаг сонсоно

Хичээлтэй хүнийг үл зандарваас эрдэм сурах
Хичээлгүй хүнийг зодвоос бахиран муу санах

Ан авын сайн нохойг хоймортоо хэвтүүлэн
Ариун хуваргуудыг үүдэндээ суулган
Ард иргэдээ нүцгэлэн зарагч
Ааш муу, уурт ноён
Хулгайч нартай хуйвалдан зөвшөлцөөд
Хумсалж олныг хуваан аваад
Худал засагаар мэтгэн зүтгэж
Хулмалзан суугч ноён
Эцэг эхийнхээ хайрласан өмчийг бараад
Энд тэнд дэмий тэнэж хэсээд
Эвсэж гуйвч үг эс ойлгогч
Алмайрсан дорой ард
Айж ичихийг үл тоон
Ажилгүй шалигт дурлан
Аливаа самуун садар явдалтай
Авашгүй муу охин
2008-10-21

НЭГЭН ЗАХИА ОЛДЛОО ГЭНЭ ҮҮ

Мэдээг http://mylove.blog.gogo.mn-ээс авав. "ямар нэгэн засвар хийгээгүй болно"

Монгол дахь цагаач хятадууд тeрийн эргэлт хийхэд ч бэлхэн Энэхvv захидлын хуулбарыг олж авсан хэн боловч та хувилаж аль болох олон хvнд (доод тал нь 10) хvргэхийг сэтгэлийн угаас хvсье! Энэ бол та эх орныхоо eмнe болон ирээдvй vр хvvхдvvдийнхээ eмнe бvтээж байгаа vнэхээрийн том гавъяа юм шvv! Танд итгэж байна(БНХАУ-ын удирдагч Зан Зэмин-д бичсэн цагаач хятадын захидлаас…) Эрхэм хvндэт Зан Зэмин таны амар амгаланг айлтгаж, аугаа их Хятад ард улс байгуулагдсаны 49 жилын ойн баярын мэнд дэвшvvлье. Миний бие Гадаад Монгол дахь цагаач хятадуудыг тeлeeлж танд энэхvv захидлыг бичиж байна. Бид бол Манжийн болон гоминдан, БНХАУ-ын vед аугаа их Хятад эх орноос хууль бусаар салсан Гадаад Монголд ирж суурьшсан хятад хvмvvс бeгeeд бид хэзээд Хятад эх оронтойгоо сэтгэл нэг байдагийг та юу эс андах билээ.
1989 оноос Монгол оронд eрeнсeн ардчлсан хувьсгалын дараа Гадаад Монголын НАХЯ-ны хатуу хараа хяналтад байсан бид нар болон эхээ даган Монголын харъяат болсон хvvхдvvдийг сайн сайхан гэрэлт ирээдvй угтаж, улс тeр, эдийн засагт хvчээ сорих боломж олдон, Гадаад Монголын шинэ vндсэн хууль батлагдсанаар eнeeдeр хятадууд бид ч гэсэн монголчуудтай адилхан эрх эдэлж байгаа нь маш том хэрэг мeн бегеед эрхэм та ч гэсэн биедэнтэй сэтгэл зvрх нэг гэдэгт эргэлзэхгvй байна.
Биднийг эх орондоо очих бvр Тeрийн Зeвлeлийн цагаач Хятадын хороо болон Аюулаас хамгаалахынхан дотно зeвлeгee eгч, санхvvгийн ихээхэн тус дэм eгч байгаагын ачаар бид eнeeдeр Гадаад Монголын vйлдвэр аж ахуйг хувьчлан авч, газар нутгийг хувьчлан авах асуудал дээр бvхий л хvчин чармайлтаа гарган ажиллаж байна. Энэ талаар дахин маш их санхvvгийн тусламж vзvvлбэл Гадаад Монгол дахь бидний нeлee улам бvр нэмэгдэх бeгeeд eнeeдeр талхныхаа тeлee тэмцэлдэж байгаа тэнэг монголчуудыг хууран мэхэлж, бага ашиг eгч, маш их ашиг, тэр тусмаа гадаад Монголыг Хятад оронтойгоо нэгтгэх их vйлсэд зэвсэг хэрэглэхгvйгээр тvvхэн зорилгоо хэрэгжvvлж ч чадна хэтээн бид бvхэн бодож байна. Гэхдээ эрхэм хvндэт тэргvvлэгч та тунгаан vзнэ vv? Гадаад Монгол eнeeдeр улс тeр, эдийн засаг болон бусад бvхий л салбартаа гvн гvнзгий хямралд оржээ Мунхаг монголчууд хоорондоо албан тушаалд сандал ширээний тeлee маш ширvvн тэмцэлдэж байна. Монголчуудын хороондын тэмцэл vvгээр зогсохгvй vргэлжлэх нь гарцаагvй байна. Зарим маш нууц мэдээллийг бид хайрт эх орныхоо Улаанбаатар дахь элчин сайдын яаманд eгч байгаа бeгeeд Намын Тeв хороо, эрхэм хvндэт тэргvvлэгч танд дамжуулдаг гэсэн. Гадаад Монголын Засгийн Газарт бидний талын хvмvvс муусайн Оросын нeлeeг Гадаад Монголоос зайллууж Хятадын нeлee Гадаад Монголд ноёрхож байгаа таатай мэдээг танд уламжилъя. Гадаад монголчууд Оросуудын дургvйг ихээр хvргэснээс Оросуудын дургvйцлийг хеерген бид ч гал дээр тос нэмж ажиллгаагаа эрчимжvvлж байна.
МСДН-ын дарга асан Б.Батбаяр (Баабар) болон Гадаад харилцааны яаманд хэлтэсийн дарга хийж байгаад Энэтхэгт элчин зeвлехeeр явсан Д.Баярхvv зэрэг нeхeд Оросыг улайран эсэргvvцэж байгаа бeгeeд ийм хvмvvс Хятадын нeлeeг Гадаад Монголд улам бvр eргeжvvлэхэд маш их ач тусаа байна. Энэ 2 ноён Далай ламыг муулан эсэргvvцдэг бeгeeд Далай ламыг Гадаад Монголд айлчлуулахын эсрэг тэмцдэг, ийм улс тeрийн нeлeeтэй хvмvvсыг бид дэмжих хэрэгтэй юм.
Eнeeдeр Монголын ТТГ нь оронцог тeдий болж, vйл ажиллагааны ямар ч зардал байхгvй, бид нарыг дарлаж, тагнаж байсан чекистvvд eнeeдeр цалингаасаа eeр орлогогvйгээс ядуу тарчиг амьдралтай болоод бид нар болон манай аугаа их Хятад эх орны талаар юу ч хийж чадахгvй болжээ. Vvнд тус байгууллагын даргаар 2 удаа ажиллаж байсан генерал Ж.Баатар нь биднийг тоохоо болиод харин хувийн eшee хорсолоо vvдэн дотоодын ард тvмэн, МАХН сэтгvvлчдээ тагнаад ард тvмнийхээ дундах зeрчлийг хурцатгасан нь бидэнд vнэхээрийн их аз завшаан мeнeeс мeн билээ.
Гадаад Монголд маш цeeхeн тооны vндсэрхэг vзэлтэн байдаг бeгeeд тэд нартай Монголын ардчилсан холбооны тeлeeлeгч хэмээгч Д.Мeрeн гэдэг маш муу залуу нийлж манай аугаа их Хятад улсыг муулж, Монгол Оросын харилцаа муудаж, Хятадтай дотно болбол eвeр монгол шиг болно хэмээн Гадаад Монголчуудыг хууран мэхэлж, хэвлэл мэдээлэлд маш муу юм бичиж байна. Эд нарын vйл ажиллагааг бид нар бvх талаар зогсоох гэж оролдож байна Элчин сайдын яам ч бидэнд их зeвeлгee eгч байна. Болохгvй бол vндэсрхэг vзэлтэй хэдэн хvнийг цааш харуулсан ч яадаг юм. Eнeeдeр eлсeж байгаа тэнэг монголчуудад хэдэн шил архи, бага сага мeнгe eгeхeд хийх хvн захаас аваад олдоно шvv. Бид нарын тогтоосноор Гадаад Монголд Хятад эцэгтэй 30000 гаруй хvн байгаа бeгeeд тэдний vр ач нь энэ тооноос хол давсан байна. Эд бvгд Монголын харъяат болсон боловч цeeн тооны хvмvvсээс бусад нь Гадаад Монголчуудад дургvй, аугаа их Хятад эх орондоо хайртай байдаг. Бид бvхэн 21 зуун бол манай аугаа их эх орон Хятадын зуун болно гэж хамгийн баттай итгэдэг юм. Тиймээс цагаан хаант Орос болон Зeвлeлт засгийн дэмжлэгтэйгээр Гадаад монголчууд тусгаар тогмнолоо хууль бусаар олсныг даруй бусниулж хайрт Хятад эх оронтойгоо нэгтгэх цаг нэгэнт болжээ. Ойрын хэдэн жил бол энэхvv аугаа их vйлсийг биелvvлэх хамгийн тааламжтай цаг мeн. Vгvй бол vхэр Гадаад монголчууд удахгvй эдийн засгаа сэргээн хeгжvvлбэл бид нар энэхvv сайхан боломжоо алдах болно.
Дархан Эрдэнэтийн замыг манай эх ороны 3000 цэргийн барилгачид байна. Дахин бас манай хятадын 10000 цэргийн барилгачид барих гэж байгаа таатай сайхан мэдээг сонслоо. Vvн дээрээ Монголын том том газрыг хувьчилж авах ажлыг яаралтай хийж, янз бvрийн жижиг оворын зэвсгийг элчин сайдын яам болон Монголын хил гаалийн албыг хахуульдан оруулах буюу Монголын БХЯ-ны зэвсэгийн хvмvvсийг хахуульдан зэвсэг авч болно. Гадаад монголчууд одоо ядуу, бараг eлбeрч vхэх гэж байгаа тул бид зэвсэг барихгvйгээр юу ч хийжболох сайхан цаг мeч хvрч иржээ. Ойрын хугацаанд Монголд байгаа цагаач хятадууд бид vргэлж уулзан, эх оронтойгоо нэгтгэх их vйлсийн тухай ярилцаж, vхэх сэхэхээ vзэхэд бэлхэн байна. Бид нарын зарим хvvхдvvд эх орондоо очиж маш сайн цэргийн эрдэм суран, тэд нар Монголын бvхий л талыг сайн мэддэг учираас хамгийн хэрэгцээтэй хvчин болох нь дамжиггvй. Эд нарыг бид маш нууц байдалд байлгаж, ирээдvйн тухай хvмvvжvvлж, Хятад эх орондоо улам бvр хайртай болгож байна. eнгeрсeн жил Хонгконгийг эх оронтойгоо нэгтгэсэлээ Дараа жил Макао нэгдэнэ Тайвань бол тэртээ тэргvй бидэнтэй нэгдэх талаар бодлого нэг байдаг. Одоо зeвхeн vзэл бодолын асуудал л байгаа байх. Харин Гадаад Монголчууд Дэлхийн 100 гаруй улстай дипломат харьцаатай гэдэг боловч бидний дээдэс vе vеийн хаад, Мао дарга болон eeрчлeн байгуулалтын эцэг Дэн eвeeгийн гэрээслэлээр бол биднээс салж тасарсан Гадаад Монголыг аугаа их Хятад оронтойгоо нэгтгэхэд ямар ч хvчин саад хийж чадахгvй.
Гадаад Монголд байгаа цагаач хятадууд бид хайрт Хятад эх орныхоо vvрэг зааварын дагуу ямар ч ажиллагаа явуулахад бэлхэн. Бид бvхэн нэгдэж Гадаад Монголд Teрийн эргэлт гаргахад ч бэлхэн байна. Хайрт Хятад эx орныхоо нэгдлийн тeлee амь биеэ зориулахад хэзээд бэлхэн гэдгээ тангаргалж андгайлж байна. Эрхэм хvндэт Зан тэргvvлэгч та тvмэн насалж, удаан жаргахыг хvсэн ерeeе. Гадаад Монголд амьдарч байгаа цагаач хятадыг тeлeeлж, таны шудрга цэрэг, vнэнч туслагч Ван Хуамин.
Ийм нэгэн захидлыг би олж ямар нэгэн засваргvйгээр хятад хэлнээс хeрвvvлэн Монголчууд бид eнгeрсeн борооны хойноос цув нeмeрвeл гэнэт нэгэн eдeр 1910-аад шиг Хятадын хар гамин цэрэг орж ирж байсан шиг гунигт тvvх Монгол улсад битгий давтагдаасай гэдэг vvднээс нийтэлж байна. Монгол тvмэн минь тyнгаан Yзнэ vv? Та бүхэн бичгээр электрон шуудан утасаар мессежээр захидлаар тарааж болох юу байна бүгдээр нь тараахыг чин сэтгэлийн угаас хүсэе…МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ

2008-10-12

СЭТГЭЛГЭЭНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ

Б.Болдсайхан эмчийн "СЭТГЭЭНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ" номоос.

1911, 1921, 1932, 1937, 1945, 1949, 1962, 1990, 2007 энэ бол 100 шахам жил Монгол Улс тусгаар тогтнолоо олох гэж тэмцэж ирсэн он жилүүдийн дараалал. Хууль эрх зүй, де жюри, де факто, улс төр, эдийн засаг, дипломат харилцаа, НҮБ-ийн гишүүнчлэл гэх мэт гадаад орнууд, дэлхийгээс бидэнд хүлээн зөвшөөрч, өгч болдог тусгаар тогтнолын бүх атрибутыг бид олж авч чаджээ. Энэ 100 жилийн хатуу бэрх тэмцлийн үр дүнд бид бараг бодитоор биелэх боломжгүй шахам байсан эрх чөлөө, тусгаар тогтнолоо бий болголоо. Одоо бидэнд тусгаар тогтнолын хамгийн сүүлчийн, хамгийн чухал атрибут болох сэтгэлгээний эрх чөлөө, өөр хэн нэгэн өгдөг, хүлээн зөвшөөрдөг биш, харин өөрөө өөртөө бий болгож хүлээн зөвшөөрч, эдэлж хариуцах ёстой сэтгэлгээний эрх чөлөө л үлдээд байна. Хувь хүнийхээ хувьд ч гэсэн, үндэстнийхээ ухамсрын төвшинд ч гэсэн адилхан олох ёстой сэтгэлгээний эрх чөлөө.
Энэ нь улс үндэстний ухамсрын төвшинд: бусад ямар ч улс орон, ялангуяа 2 хөрш улсаасаа бид илүү биш юмаа гэхэд огтхон ч дутуугүй яг адилхан эрх ашиг, нэр төр, чадавхи, соёл түүхтэй улс гэдгээ ойлгох, хэрэгжүүлэх эрх чөлөө. Асгатын мөнгөний ордоо зүгээр л бэлэглэхгүй бол эсвэл Таван толгойнхоо 51%-г өөрсдөө эзэмшчихвэл орос ах нар гомдоно ч гэдэг юм уу, Орос Хятадууд албан ба албан бусаар шахаж нэхээгүй байхад зүгээр л өөрсдөө айдаг сэтгэлгээ бол 300 жилийн клончлолоос үлдсэн бидний атавистик айдас, сэтгэлгээний эрх чөлөөгүй, өөрийгөө хүнээс дор гэж үздэг боол сэтгэлгээний өв юм. Монголын эзэнт гүрний ойгоо ч зөв нэрлэж чадахгүй айдаг, дэлхий даяар тарсан хэдэн монголчуудтай ч уулзаж, үг солихоос ч эмээж нармай монгол үзэл гэх вий гэж хэн ч хэлээгүй байхад болгоомжилдог хэт аймхай угтан бууж өгөмтгэй араншин бол сэтгэлгээний эрх чөлөөгүйнх, өөрийгөө бусдаас дор үздэг үзлийн үлдэгдэл юм
Ямар ч үндэстэн өөрийн мандан бадралын үед өөртөө итгэлтэй, хүчирхэг идэвхтэй чанартай байдаг бол харин доройтон буурах үедээ итгэлгүй ядуу, идэвхгүй зан чанарыг үзүүлдэг. Бид Монголын түүхэнд тохиосон 2 дахь их доройтол 17-19 зууны харанхуй үеээс гарч дараагийн мандан бадралын дөнгөж эхний шат, эхний 100 жилдээ яваагийн нэгэн шинж тэмдэг юм. Эндээс бид аль үе рүү орох вэ гэдгээ шийдэх түүхэн чухал мөч.
Энэ түүхэн чухал үеийн тухай ярихын тулд бид Монгол, Хятад 2 үндэстний мандал бадрал, доройтон уруудах 2 үечлэл үргэлж зөрж нэг нэгнийхээ хувь заяанд асар хүчтэй нөлөө үзүүлж явсан боловч бидний энэ үед 1911 оноос хойш яг зэрэгцэн өгсөж байгаа тул бид үндэстнийхээ хувьд ч хувь хүнийхээ хувьд ч илүү их эр зориг, ухаан% чадавхийг дайчлан амьдрахгүй бол биднийг ямар ирээдүй угтаж болохыг төсөөлөхөд ч аймшигтай.
Хувь хүнийхээ хувьд ч монгол хүн бусад хэн бугайгаас ч илүү юу гэхээс огтхон дор орохгүй адилхан оюун ухаан, бие бялдар, сэтгэлийн эр зоригтой гэж итгэж хэрэгжүүлж чадах нь сэтгээний эрх чөлөөгөө олж авч байгаа нь тэр юм. Хятад хүнээс залхуу, орос хүнээс хүч сул, япон хүнээс ухаан дутуу гэж бодож дадах нь биднийг хордуулах гэж колоничлож байсан улсуудын хэрэглэсэн сэтгэл зүйн зэвсэг одоо хүртэл биднийг шархдуулж зэрэмдэглүүлсээр байгаагийн шинж юм. Монгол хүн хүний түүхэнд өөр ямар ч үндэстний хүрч байгаагүй оргилд хүрч, хүний ухаан, эр зориг, биеийн чадлаар хүрсэн тэр оргилуудыг нь хүн төрөлхтөн шинжлэх ухааны үүднээс ч үлгэр домгийн аргаар ч тайлж чадахгүй итгэж ядан байгаа нь бидний олж авах ёстой өөрөө өөртөө итгэх итгэл, сэтгэлгээний эрх чөлөөний үндэс болох ёстой болов уу. Бид монгол хүний чадавхи дахин өөртөө болон бусдад батлах тэр цаг ирсэн.
Улс орныхоо дотор ч бид идэвхтэй ХҮН байж, хэн нэгэн дарга, түшмэлд даатгах биш харин ч өөрөө өөрийнхөө амьдрал, хувь заяаны алхам бүрийн төлөө идэвхтэй тэмцэж эрх үүрэг, хариуцлагаа үүрч хүн шиг амьдардаг болох цаг болсон. Хэн нэгнийг сонгож дарга болгочихоод түүнийгээ хянаж чадахаа больж үлгэрийн хаад шиг болгон толгой дээрээ гаргачихаад гасалж суух арчаагүй идэвхгүй байдлаасаа гарч хувь хүний амьдралаа ч, улс орныхоо хувь заяаг ч өөрсдийн эрх үүрэг, хариуцлагаа дааж шийдэж байя. Энэ л сэтгэлгээний эрх чөлөө буюу тусгаар тогтнолын хамгийн сүүлчийн, өөр хэн нэгэн гаднаас хүлээн зөвшөөрч өгдөггүй, ганц өдөр хувьсгал хийн байлдан бий болгож болдоггүй, 10-20 жил магадгүй хүний бүхэл бүтэн нэг үеийн хугацаанд өөрөө өөрөөсөө л олж бий болгож, хамгаалж эдэлж сурах ёстой хамгийн үнэтэй хэлбэр нь юм.

Сэтгэлгээний эрх чөлөө, сэтгэлгээний тусгаар тогтнолоо олж чадах эсэх нь бидний орших эс оршихын эцсийн шалгуур болно. Тэнгэр мэднэ.

Б.Болдсайхан эмч
2007 оны 1 дүгээр сар 24
2008-10-08

ГУРАМСАН СҮЛЖЭЭ СУРГААЛЬ

Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа

Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав

Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав

Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав

Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав


Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав

Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав

Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав

Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав

Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав

Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших, үхэх гурав

About Me

My Photo
CHULUUDAI
Үг хэл чинь ариун бол Үзэл бодол чинь ариун Үзэл бодол чинь ариун бол Үндэс угсаа чинь ариун c_chuluudai@yahoo.com
View my complete profile

Яг одоо


Холбоос


Эх орончдын дуудлага:

  • Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү сандартугай

ТӨРИЙН ДАЛБАА

Би Монгол хүн:


Хүссэнээ бичээрэй

Дуулцгаая

Нэгдэцгээе:

Хаанаас ч хамтдаа