2008-10-25

ТӨРИЙН ДАЛБАА МИНЬ МӨН ҮҮ

Гадаад улсад Монгол Улсын далбааг мэддэг хүн байна уу?

Монгол улсын төрийн далбааМонгол улсын маань төрийн далбаа ийм л байдагсан. Бид ч яахав мэддэг юм байж. Гэтэл цаана чинь дэлхийн хүмүүс хэр мэддэг бол. Өөрийн улсын хил хязгаар, нэр, төрийн билэгдэл, тусгаар тогтнолоо хэрхэн зарлан тунхаглаж, сурталчилгаа явуулдаг юм бүү мэд. Гадаад хэргийн яам, гадаад оронд суугаа элчингүүд консулынхан л үүнийг хамгаас илүү хийж байх улс шиг санагдах юм. Саяхан хятадын ямар ч билээ нэг банкны вэб хуудсанд манай орны газрын зургыг өөрийн улсын хил дотор оруулаад барахгүй бусад хот гэдэг жагсаалтанд бичсэн байсныг сайн санаж байна. Иймэрхүү санаатай санамсаргүй нь мэдэгдэхгүй тохиолдлуудад манай улсын засгийн газар болон холбогдох байгууллагууд нь ямар нэгэн арга хэмжээ авдаг л байх гэж найдаж сууна. Дор байгаа төрийн далбааг хэдэн оны хооронд ашиглаж байсныг сайн мэдэхгүй байна. www.google.mn-ээр хайлт хийж байхад энэхүү хуучин төрийн далбаа гадны ямар нэгэн вэб хуудсанд цохиж явах юм. Монголчууд минь төрийнхөө далбааг дээдэлж, дэлхий ертөнцөд таниулцгаая. Энэхүү үйлсэд бид бүгдээрээ л хувь нэмрээ оруулах хэрэгтэй байх. Ганцхан төрийн хийх ажил хэмээн хойш суухаас зайлсхийцгээе. ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ.

0 comments:

Post a Comment

About Me

My Photo
CHULUUDAI
Үг хэл чинь ариун бол Үзэл бодол чинь ариун Үзэл бодол чинь ариун бол Үндэс угсаа чинь ариун c_chuluudai@yahoo.com
View my complete profile

Яг одоо


Холбоос


Эх орончдын дуудлага:

  • Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү сандартугай

ТӨРИЙН ДАЛБАА

Би Монгол хүн:


Хүссэнээ бичээрэй

Дуулцгаая

Нэгдэцгээе:

Хаанаас ч хамтдаа