2008-12-12

ХҮН ХУДАЛДАХ ГЭМТ ХЭРЭГ

Хүн худалдах гэмт хэрэг (ХХГХ) гэж юу вэ?

Хүн худалдах гэмт хэрэг гэдэг нь бэлгийн болон эдийн засгийн хувьд мөлжих зорилгоор хүнийг хууль бусаар худалдахыг хэлнэ. ХХГХ-ын хохирогчид нь ихэвчлэн хүчинд автаж, заналхийлэлд өртсөн байдаг. Хохирогчид нь худалдахыг хэзээ ч зөвшөөрч байгаагүй бөгөөд мэхлэгдэж, хуурамч зард залилуулсан эсвэл хүчинд автсан байдаг.
Монголын охид, бүсгүйчүүд ч бас өндөр цалин, гадаадад сурах боломж амласан хуурамч зард итгэн, хүчээр биеэ үнэлэн хохирогч болох эрсдэлд байна.
Хохирогч нь нийгмнийн бүхий л давхаргын, гарал үүсэл, үндэс угсаа, амьжаргааны түвшин ялгаагүй залуус байдаг бөгөөд тэд ихэвчлэн санхүүгийн илүү боломж хайсан, гадаадад сурах, ажиллах сонирхолтой байдаг. Гэмт этгээдүүд нь энэхүү итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг нь ашиглан тэднийг худалддаг. Хохирогч нь зөвхөн эмэгтэйчүүд байдаггүй. Эрэгтэйчүүд ч мөн хүнд хөдөлмөр эрхлүүлэх, албадан ажиллуулах зорилгоор худалдаалагддаг.
Хохирогчид хэзээ ч бодож, төсөөлж байгаагүй аймшигтай нөхцөлд ордог бөгөөд хүчирхийлэл, сүрдүүлгийн дор өөрийн бүх эрх мэдлээ алдаж, хүсээгүй ажлаа албан хүчээр хийдэг.
Хохирогчидийг эх орноос нь авч явахдаа үзүүлсэн санхүүгийн дэмжлэгээ (зардал, паспорт, хоол зэрэг) төлөх зохиомол өрөнд унагах бөгөөд тэр өр нь хүүгийн хүүнд бодогдон өсдөг ба амьжиргааны зардал ч түүн дээр нь нэмэгддэг. Ихэвчлэн паспортыг нь барьцаалж хаашаа ч гарах гарцгүй болгодог.
Хүний наймааг орчин үеийн боолчлол гэх бөгөөд хүний эрхийг хамгийн бүдүүлгээр зөрчиж буй хэрэг юм.

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч нарт нөхөн төлбөр төлөхөөр болсон байна.
Хэрэв та ямар нэгэн хэлбэрээр хохирогч болвол тухайн улс дахь Монгол улсын дипломат консулын газар болон хүний эрхийг хамгаалах байгууллагад хандах хэрэгтэй юм.

Доорхи вэб хаягууд ч танд тус болно гэдэгт итгэж байна.
http://www.mn-nhrc.org/ - Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс
http://www.chrd.org.mn/ - Хүний эрх хөгжил төв ТББ
http://stoptrafficking.mn/ - Хүйсийн тэгш эрхийн төв ТББ

2 comments:

Anonymous said...

Хүмүүний Гурван төрөл

Xүн гээч нь гурван төрөл байх аж. Амьтанлаг, Хүнлэг, Тэнгэрлэг гэж. Амьтанлаг нь Хүнлэгээсээ тооны хувьд олон, Хүнлэг нь Тэнгэрлэгээсээ олон байдаг ажээ. Амьтанлаг нь хүний төрх төлөвтэй боловч ямар ч амьтнаас долоон дор болох увидастай бөлгөө. Хамгийн ёрын, хамгийн бүдүүлэг төрөл бол амьтанлаг хүн мөн.
Амьтанлаг хүний хүнлэг хүнэсс ялгаатай нь бүр усан тэнэг, ямар ч ухамсаргүй. Харин хүнлэг хүн нь түүнийг бодвол нилээд ухаалаг, дор хаяж логиктой сэтгэчихдэг нэгэн.
Амьтанлаг хүнээс Хүнлэг хүн болдог нь цөөхөн боловч, өөрийнхөө хувь заяаны эзэн байж, амьдралд сонгосон өөрийн замтай, бүтээлч, цаг үргэлж шинийг эрж хайж, өсөж өндийж, нээж, бүтээж амьтныхаа зөнд бус хүний чанартаа хөтлөгдөж явдаг нэгэн. Хүнлэг хүн нь Амьтанлаг хийгээд Тэнгэрлэг хоёрын завсрын аж. Мөнхийн харанхуй руу ч унаж мэдэх, мөнхийн гэрэл гэгээ рүү ч өгсөж мэдэх нэгэн.
Гэхдээ л тун цөөхөн, туйлийн ховор нь Тэнгэрлэг хүн байдаг ажгуу. Тэнгэрлэг хүн нь бие хүн, хорвоо дээр ганцхан хувь бүтээгдсэн боловч аугаа их Мөнх Тэнгэрийн салшгүй хэсэг гэдгээ ойлгосон, ухаарсан хүн юм. Бие хүмүүс хөгжин цэцэглэж Тэнгэрлэг хүмүүс олон болоосой гэж би хүсдэг. Тэрхүү Тэнгэрлэг хүмүүсийг дагаад хүн төрөлхтөн хөгжиж дэвжээсэй гэж хүсдэг. Гэхдээ хүмүүн төрөлтөн бүгд Тэнгэрлэг болж чадахгүй нь ойлгомжтой бас гунигтай боловч Бие, Сэтгэл, Оюуны хувьд хүчтэй болох нь эргэлзээгүй билээ.

www.munkhtengerniigemleg.blogspot.com

Anonymous said...

Bid tanai site-iig Link bolgon tavilaa, amjilt husiyeee!

Post a Comment

About Me

My Photo
CHULUUDAI
Үг хэл чинь ариун бол Үзэл бодол чинь ариун Үзэл бодол чинь ариун бол Үндэс угсаа чинь ариун c_chuluudai@yahoo.com
View my complete profile

Яг одоо


Холбоос


Эх орончдын дуудлага:

  • Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү сандартугай

ТӨРИЙН ДАЛБАА

Би Монгол хүн:


Хүссэнээ бичээрэй

Дуулцгаая

Нэгдэцгээе:

Хаанаас ч хамтдаа