2008-11-25

11 САРЫН 26 БОЛ МОНГОЛ УЛС ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР

11 сарын 26-ны өдрийг манайхан Улс тунхагласны баярын өдөр гэж тэмдэглэдэг. Гэтэл он дараалал, түүхэн сурвалжаар хөөгөөд үзэхээр арай ташаа ойлголт байх шиг санагдаж байна. Нэгэнт ингээд нэрлэчихсэн юм гээд харанхуй чигээрээ яваад байж болмооргүй санагдах юм. Чухамдаа тэртээх 13-р зууны Их Монгол улс байгуулагдсанаас хойш цорын ганц удаа харийн дарлалд клон орон болсон юм. Манж чин улсын дарлалд 200 гаруй жил байж, Хятадын улаан алчууртны бослогын нөлөөг далимдуулан 1911 оны 12 сарын 29-нд Олноо өргөгдсөн Богд хаант улс байгуулагдсан гэдэг. 1915 онд Хиагтын хэлэлцээрээр харийн эрхшээлд дахин орлоо. 1921 онд ардын хувьсгал ялж, улмаар 1924 оны 11 сарын 26-нд Анхны үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн нэртэй боллоо. 1946 онд бүх нийтийн санал асуулга явуулж урд хойд хоёр хөршдөө тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлжээ. 1961 онд Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн орон болсноор дэлхий дахинаа танигдсан учиртай. 1989 онд ардчилсан хувьсгалын үр дүнд үндсэн хуулиа дахин өөрчилж, Монгол улс хэмээн нэрийдсэн түүхтэй билээ.

0 comments:

Post a Comment

About Me

My Photo
CHULUUDAI
Үг хэл чинь ариун бол Үзэл бодол чинь ариун Үзэл бодол чинь ариун бол Үндэс угсаа чинь ариун c_chuluudai@yahoo.com
View my complete profile

Яг одоо


Холбоос


Эх орончдын дуудлага:

  • Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү сандартугай

ТӨРИЙН ДАЛБАА

Би Монгол хүн:


Хүссэнээ бичээрэй

Дуулцгаая

Нэгдэцгээе:

Хаанаас ч хамтдаа